Тавантолгойн үнэт цаас 2.44 хувиар буурчээ
Өнөөдөр хөрөнгийн бирж дээр нийтдээ 17 компанийн нэг тэрбум 123 сая 217 мянга 148 төгрөгийн үнийн дүн бүхий 5918 ширхэг хувьцаа арилжигдлаа. Үүнээс “Баянтоорой”, “Зоос гоёл”, “Бөөний худалдаа”, “Нако түлш”, “Газар сүлжмэл”,”Талх чихэр”, АПУ зэрэг компанийн хувьцаа өссөн байна. Харин “Тавантолгой”, “Махимпкес”, “Агротех импекс”, “Хөх ган” компанийн ханш буурчээ. Тодруулбал “Баянтоорой” компанийн үнэт цаас өнөөдрийн арилжаанаас хамгийн өндөр нь буюу 14.8 хувиар өссөн бол “ Агротех импекс” компанийн хувьцаа 4.82 хувиар, “Тавантолгой” компанийх 2.44 хувиар буурсан аж. “Улсын их дэлгүүр”, “Оллоо”, “Монинжбар”,” Хай би ойл”, “Монголын цахилгаан холбоо”, “Женко тур бюро” зэрэг зургаан компанийн үнэт цаасны ханш тогтвортой байжээ.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ