“Тавантолгой”-н гүйцэтгэх захирал осолджээ
“Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал эрэгтэй энэ сарын 19-нд усанд осолджээ. Тодруулбал, “Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу Батлан хамгаалахын сайд Д.Бат- Эрдэнийн дүү Ц өнгөрсөн бямба гаригт Хяргас нуурт амарч байгаад амиа алджээ. Тэрбээр “жижиг” хэмээх “Тавантолгой” компаниа хариуцдаг байжээ.
.
Талийгаач Хяргас нуурын “Хэцүү хад” амралтад амарч байгаад хамт явсан хоёр хүнтэйгээ хөвдөг гудсаар хөвж, нуурын гол хэсэг рүү явжээ. Тэр үед хамт явсан хоёр хүн нь наана үлдэж, талийгаач ганцаараа хүн очихыг хориглосон хэсэг рүү очжээ.
Тухайн үед гудасных нь хий гарч, усанд осолдсон бололтой.
.Дүү нь нууранд осолдсон мэдээ авсан Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргээр ОБЕГ-ын Аврах тусгай ангийн усчин-аврагч 10 гаруй хүний хамтаар Хяргас нуурт 19-ний орой очсон байна. Аврагчид талийгаачийн цогцосыг хоёр хоног хайсны эцэст энэ сарын 21-нд нуурын 18 метрийн гүнээс олжээ. Талийгаачийг ирэх баасан гарагт нутаглуулах юм байна
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ