Дахиад л хүүхдийн тоглоомын талбайг булаажээ

img

Хүүхдийн тоглоомын талбайн газрыг барилгын компанийхан булаацалдаж, барилга барих гэсэн шунаг сэтгэлдээ автсаар байна. Хүүхдийн тоглоомын талбай, ахмадууд нарлах саравч, иргэдийн амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх газрыг хэн нэгэн албан тушаалтны гараар өнөөдөр устаж, тэг дөрвөлжин хашаа болон хувирдаг жишиг тогтоод удаж байна.

.

Үүний нэг нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр хорооллын 1 болон 3 дугаар байруудын хүүхдийн тоглоомын талбай “газрын дээрэмчдийн” гарт өртсөн байна. Хүүхдийн тоглоомын талбай дээр барилга барьж буй нь хууль бус үйлдлийн талаар тус хорооны оршин суугч нэгэн иргэн манайд мэдээллээ.

.

Уг газрын зөвшөөрөл нь өмнөх Засаг Дарга асан Г.Мөнхбаярын 2011 оны 437 тоот захирамжаар хуулийн хэд хэдэн заалт зөрчин олгогдсон газар байгаа аж. Үүний баталгаа болгон НЗДХА-ын МХГ-ын 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн  02-02 / 1705 тоот бичгээр бол Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн Хэлтэст 15 жилийн хугацаатайгаар  тус хүүхдийн тоглоомын талбайн газрыг хороо, Цагдаагийн хэсгийн нэгдсэн цогцолбор, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр болсон байна. Тиймээс мэдээлэл өгсөн иргэн болох Н.Нямбаярын “Хэний орон сууц нь хороо, цагдаагийн байрны нэрийн дор босох гэж байгаа талаар мэдээлэлгүй байна. Энэ бол зүгээр л газрыг яаж нийтийн эзэмшилээс салгаж болдог аргыг оршин суугч бидэнд үзүүлж байгаа хэрэг юм. Тус газарт оршин суугч бидний зүгээс хуулиараа бол уг газар нь нийтийн эзэмшилийн, хүүхдийн тоглоомын талбай бөгөөд “Ямар ч тохиолдолд хүүхдийн тоглоомын талбайг хүүхдийн тоглоомын талбай хэвээр нь ашиглах” ёстой гэж үзэж байна. Тиймээс Э.Бат-Үүл дарга таныг тус хорооны оршин суугч иргэд, тэр дундаа бидний үр хүүхдийн эрх ашигийг хамгаалж, хүүхдийн тоглоомын талбайг хэвээр үлдээнэ, зохих арга хэмжээг авна гэдэгт итгэж байна” гэлээ.

.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Малчин:
Малнуудаа энэ чинь хайрт МАНгаруудын чинь үед МАНгар угшлын малын шийдвэрээр хууль зөрчин газар олгосон байна. Муу болгоныг одоогын төрд нялзаах юм зарим малнууд.
2013-07-24
Батхүү:
Одоо бүх юмны АН-ын гарт байхад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон байхаа. АН-ын нөхөр л өдийд зоригтойгоор ийм алхам хийнэ дээ
2013-07-23
ugygg:
Батүүл Элбэгээтэй адилхан ард түмнээр тоглож хошгоруулдаг.
2013-07-23