Кембрижийн авхай хүү төрүүллээ
Британийн хатан хааны ач хүү Уильямын эхнэр Кейт Миддлтон 3,800 кг хүү төрүүлснийг ордны төлөөлөгчид албан ёсоор мэдэгдлээ. Кейт Сент-Мэри эмнэлэгт орон нутгийн цагаар 16.24 цагт мэндэлсэн аж. Ээж, хүү хоёрын биеийн байдал сайн байгаа гэнэ.
Уильям Кейт нарын хүү Кембрижийн ханхүү гэсэн цол авах юм. Хүү Британийн хаан ширээг залгамжлах эрхтэй гурав дахь хүү болж байна.
Лондоны Букингемийн ордонд ханхүү төрөхөд хашааны үүдэнд албан ёсны “мэдэгдэл” хаддаг уламжлалаар ордны эмэгтэйчүүдийн эмч Маркус Сетчеллийн гарын үсэг бүхий хуудас өлгөсөн байна.
Шинэ хүний нэрийг хэсэг хугацааны дараа зарлах аж.
Видео энд дарж үзнэ үү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ