М.Найданхүү: У.Хүрэлсүх ч гэлтгүй Н.Энхбаяр гуай ямар хариуцлагагүй байдал үзүүлж байна вэ

img

МАН-ын "Шинэ хүч хөдөлгөөн"-ийг үндэслэгч, Норвегийн амьд­ралын шинжлэх ухааны их сургуу­лийн эрдэм шинжилгээний ажилтан, Хөгжлийн бодлого судлаач М.Найданхүүтэй ярилцлаа.

.

-МАН-ын залуус "Шинэчилье" хөдөлгөөн байгуулан ажиллаж байна. Уг хөдөлгөөний талаар та ямар бодолтой байгаа вэ?

-МАН сүүлийн таван сонгуульд дараалан ялагдлаа. Ялагдал болгоныхоо дараа "Бид юун дээр алдав" гэж дүгнэх ёстой. 2004 оноос хойш намд дээгүүр албан тушаал хашиж байсан залуучууд өнөөдөр намын шинэчлэлийн тухай ярьж байгаад хувьдаа эмзэглэж байна.

 .

-Харин ч залуу хүмүүс намдаа өөрсдийн хүчийг өргөх гэж байгаа нь сайшаалтай биш гэж үү?

-Эдгээр залуус шинэчлэх ёстой цаг үедээ намд томоохон албан тушаал хашиж байсан. Тэд тухайн үед өөрсдөө хариуцлага алдсан. Өнөөдөр шинэчилье гээд байгаа тэр залуус хамтдаа хариуцлагаа үүрэх ёстой. Тэгэхгүйгээр хоёр, гуравхан даргад хамаг буруугаа тохчихоод шинэчлэл ярина гэж байхгүй. Шинэчлэл гэдэг үгийн үндсийг бодсон ч үүнийг шинэ хүмүүс л хийх хэрэгтэй. Тэгж байж шинэчлэл болж чадна. Өмнө нь өндөр албан тушаалд байсан нөхөр хувцсаа сольж ирчихээд шинэчлэл хийнэ гээд байгаа нь огтхон ч шинэчлэл биш. Энэ хуурамч багаа авч хаях хэрэгтэй. "Монголын үнэн" сонины эрхлэгч Ж.Мөнхбат, НАМЗХ-ны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, НАМОХ-ны ерөнхийлөгч Б.Амарсанаа, Н.Батсүмбэрэл гэх мэт намд хариуцлагатай алба хашиж байсан хүмүүс шинэчлэл хийнэ гэж яриад шинэчлэгдчих зүйл биш. Үүнд би итгэхгүй байгаа.

.

-Таныхаар намын шинэчлэлийг хэрхэн хийвэл үр дүнтэй вэ?

-Намын шинэчлэлийг анх 2012 оны хоёрдугаар сарын 9-нд гадаадад байгаа монголчууд нэгдээд "Шинэ хүч хөдөлгөөн" байгуулсан. Тухайн үед бид "Нам МАН, МАХН гээд хоёр хуваагдлаа. Тийм болохоор сонгуульд ороход бэлэн үү, сонгуульд ялагдал хүлээвэл яах вэ" гэсэн асуулга тавьж байсан. Тэр үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх өнөөдөр намаа шинэчилье гээд байгаа залуустайгаа нэг баг болон ажиллаж байлаа. Тэгэхэд тэд "Сонгуульд ялагдвал бид хариуцлагаа хар тол­гойгоороо үүрнэ" гэж байсан. Хариуцлагаа үүрч байгаа нь энэ гээд У.Хүрэлсүх ЕНБ-ын даргаасаа огцорсон. Гэтэл тэдгээр залуус нь шинэчлэл яриад яваад л гайхаад байгаа хэрэг. Манай намд нэр цэвэр, үзэл бодолдоо үнэнч намынхаа төлөө явдаг олон мянган залуучууд байгаа. Яагаад тэдгээр залуустаа боломж олгохгүй байгаа юм. Яагаад намыг хувийн өмч мэт үзээд байна вэ. Үүнийгээ болих хэрэгтэй.

Би долдугаар сарын 8-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж намын гишүүд дэмжигчдэд ил захидал илгээсэн. Ил захидлынхаа нэг хувийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарт өөрийн биеэр хүргэж өгсөн. Өнөөдөр намын шинэчлэл хийх гэж байгаа бол намын төлөвшилтийн тухай ярих ёстой.

.

-90 жилийн түүхтэй МАН өнөөдөр болтол төлөвшиж амжаагүй хэрэг үү?

-Төлөвшилт гэдэг асуудал нам хуваагдсанаас болж алдагдсан. Нэгэнт нэрээ соль­чихоод энэ чиний ч буруу, миний ч буруу гэсэн маргаан даамжирчихлаа. Бид на­мынхаа их хурлаар  бодлогын өөрчлөлт, хөгжлийн хөтөлбөрийн шинэчлэл, чиг баримтлалаа баталгаажуулах ёстой. Үүнийг хийж чадах дарга гараад ирж чадвал нам шинэчлэгдэнэ. Тэгэхгүйгээр хуучин нэг даргын командад ажиллаж бай­гаад нөгөө даргынхаа команд руу дайрч байгаа нь шинэчлэл бус хагарал авч ирнэ. Цаашлаад МАН ахин хуваагдаж ч мэднэ.

Скандиновын орнууд жишээлбэл, Норвегийн Хөдөлмөрийн нам 1887, Шведийн Социал демократ нам 1889, Данийн Социал демократ нам 1971 онд байгуулагдсан. Эдгээр намууд 1920-иод оноос хүчирхэгжиж парламентад олонхи болсноос хойш тасралтгүй эх орноо жолоодож хүмүүнлэг ардчилсан нийгэм, өндөр хөгжлийг бий болгож чадсан. Нам гэдэг сонгууль бүрийн дараа хямарч үймдэг биш. Харин үе үеэрээ солигдож байдаг амьд байгууллага. Нам гэдэг хөгжлийн бодлогыг тодорхойлдог том институци байх ёстой. Би үүний төлөө л явж байна. У.Хүрэлсүхийн үед ажиллаж байсан Г.Занданшатарыг огцруулаад У.Хүрэлсүхийн үед ажил­лаж байсан хэн нэгнийг гаргаж ирэх юм бол агуулга, бодлогын хувьд юу ч өөрчлөгдөхгүй нам унасаар байх болно. Үүнийг МАН-ын олон мянган гишүүд эсэргүү­цэж байна.

.

-"Шинэчилье" хөдөлгөөнийхөн албан тушаал авахгүй гэдгээ мэдэгдсэн. Гэсэн хэдий ч хүмүүсийн хардлага үүн дээр тогтсон хэвээр байгаа санагдах юм...

-Би Норвегид ажиллаж амьдардаг. Наад­мын өмнө амралтаараа ирээд байж байна. Энэ сарын 1-нд "Шинэ хүч хөдөлгөөн"-ийнхөн маань "Шинэчилье" хөдөлгөөнд нэгдсэн. Уг хөдөлгөөнд нэгдээд цаашаа явах гэтэл тэд намын их, бага хурал хуралдуулах шаардлагыг л тавьж байна. Гэтэл их, бага хурал хуралдуулна гэдэг нь ихээхэн цаг, хүч шаардсан ажил. Баг гарган ажиллаж байж үр дүнд хүрнэ. Түүнээс биш хам хум хэдхэн хүн цуг­луулж хэрэлдээд сэтгэлийн хөөрлөөр, магадгүй хуйвалдан намын дарга, ЕНБ-ийн даргыг огц­руу­лах асуудлыг тавиад дараагийн хэдэн хүн гарч ирэх гээд байх шиг байгаа юм. Ахин хэлэхэд намын шинэчлэлийг хийе гэвэл намын төлөвшилтийн асуудлыг ярих ёстой. МАН бол зүүний чигийн нам байх ёстой гэдгийг хэлье. Хөдөлмөр, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалдаг нам болох ёстой.

.

-Таны хувьд "Шинэчилье" хөдөлгөөний залуусаа хуучцуулын тоонд оруулж байна. Харин тус хөдөлгөөнийхөн хуучцуулаа зайгаа тавьж өг гэх маягтай зүйл яриад байгаа биз дээ?

-Дээр нэр дурдсан залуучуудын зарим нь 2012 оны сонгуульд нэр дэвшээд унасан. Тэд тухайн үед намын цөм нь байсан хүмүүс шүү дээ. Өнөөдөр нам ийм байдалд хүргэхэд хамт шийдвэр гаргаж явсан нөхдүүд яагаад буруугаа хүлээхгүй байгаа юм бэ. Хатуу хэлэхэд НАМЗХ, НАМОХ-ын удирдлагууд манай намыг баллаж байгаа хүмүүс. Тэд нийгмийг доргиосон олон төрлийн гэмт хэрэгт холбогдсон.

Үүнийг шударга гишүүд нь хэлэх ёстой. Хэлэх цаг нь болчихоод байна.

.

-Яагаад үүнийгээ хэлэхгүй байгаа юм бэ?

-2012 оны хоёдугаар сарын 9-нөөс эхлээд энэ тухай хэлж эхэлтэл эд бидэнтэй бараг нэгдээд шинэчлэл ярих ухааны юм болчихоод байна. УИХ-ын чуулганыг харж бай­хад манай дунд үе, залуучуудын төлөөлөл болсон гишүүд улс, эх орныхоо төлөө томоохон хууль санаачилж, батлуулаад нөгөө намын эсрэг дуу хоолой болоод явж чадахгүй байгаа. Гэтэл эднээсээ долоон дор шахуу нөхдүүд намын удирдлагад гараад ирэх юм бол нам дуусах шат руугаа орж байна гэсэн үг. Өнөөдөр намын ахмадууд, намд олон жил болсон хүмүүсийг шүүмжлээд байна. Гэхдээ энэ хүмүүсийн ноён нуруу, зангарга бидэнд хэрэгтэй байгаа. МАН ахмад, оюутан, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагатай байж түү­нийгээ түших хэрэгтэй.

.

-Танай "Шинэ хүч хөдөлгөөн" "Шинэчилье" хөдөлгөөнд нэгдсэн. Гэтэл та "Шинэчилье" хөдөлгөөнийхнийгөө мушгиад байгаа нь ямар учиртай юм бэ. Тэдний үйл хэргийг эхэндээ мэдээгүй байсан юм уу?

-Энэ залуусаас ямар нэгэн ажил хэрэгч намыг ингэж төлөвшүүлж хөгжүүлье гэсэн бодлого харагдахгүй байна. Тэдэнтэй уулзахад 8-нд Бага хурлыг хуралдуулах юм яриад байсан. Одоо долдугаар сард багтааж Бага ху­рал хуралдуулах юм л шаардаад байгаа нь ямар учиртай юм. Үүгээрээ намын удирдлагуудаа солих шаардлага тавих гээд байх шиг байна лээ. Үүнтэй нь би санал нэг­дэхгүй байгаа. Долдугаар сарын 1-нд "Шинэчилье" хөдөлгөөний залуустай уулзаж ярил­цаж үзлээ. Тэд намын байр­ны өмнө гэр барья гэсэн. Би үүнийг "Хэрэггүй, хэсэг харзнаж хүлээе. Юм учиртай шүү, бид журмын нөхдүүд. Түүнээс атаат дайснууд биш" гэхэд зарим нь толгой дохин хүлээж авсан. Гэтэл ганц хоёр хүн нь хөдөлгөөнөөсөө гарлаа энэ тэр гээд унасан.

.

-Тэр нь ямар хүмүүс юм бэ?

-Шинэчлэлийн хороонд Б.Ганхуяг, Т.Аюурсайхан гээд залуучууд байна лээ. Хүний үг авахгүй, хүний зөвлөгөө дагахгүй, бусадтайгаа ярилцахгүйгээр улс төрийн үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Намын ажил гэдэг түмний ажил. Түмний ажил гэдэг маань олныхоо саналаар явах ёстой. Намын байрны гадаа гэр барилаа гээд ямар амжилтад хүрснийг олж хасангүй. Үүнээс болж намдаа нэг нэр, хоёр хоч нэмж өгөхийн хэрэг байгаа юм уу. Үүнд харамсаж явна. Гэсэн ч зарим шаардлага дээр нь тэдэнтэй санал нэг байгаа.

.

-Сүүлийн үед цахим ертөнцөөр МАН-ын ЕНБ-ийн дарга асан У.Хүрэлсүхийг Монголд ирсэн. "Шинэчи­лье" хөдөлгөөний ард бай­гаа гэсэн мэдээлэл гарах болж. Энэ үнэн үү?

-Тийм яриа байна. Долдугаар сарын 1-нд хэв­лэлийн хурал хийгээд Удирдах зөвлөлдөө бид уриалга хүргүүлсэн. Удирдах зөв­лө­лийн хурал дээр Зүүний хүчний холбооны хүн У.Хүрэлсүхээс мэдэгдэл ирсэн гэж байсан. Тус мэдэгдэлдээ У.Хүрэлсүх "Энэ хөдөлгөөн надад хамаагүй. Би оролцохгүй байгаа" гэсэн утгатай зүйл бичсэн байна лээ. Гэхдээ долдугаар сарын 1-нээс хойш өнөөд­рийг хүртэл тухайн хүний үзэл бодол өөрчлөгдөж болно. Эсхүл явуулга нь амжилтад хүрээд ирвэл мэдээж өөрчлөгдөж мэднэ. У.Хүрэлсүх тиймэрхүү зүйл хийж байгаа бол би эсэргүүцнэ.

.

-Яагаад?

-Би дээр намын төлөвшлийн тухай ярьсан. Намыг төлөвшилгүй болгон хувааж, хүч сарниулсан, намын эд хөрөнгийг шамшигдуулсан, намыг хүнд байдалд оруулсан хүн бол ерөөсөө л намын ЕНБ-ийн дарга асан Ухнаагийн Хүрэлсүх байгаа юм. У.Хүрэлсүх ахин намыг зал­гамжлаад явах юм бол МАН гэж байхгүй болно.

.

-Таны ярианаас "Шинэчлье" хөдөлгөөний ихэнх залуус У.Хүрэлсүхийн баруун, зүүн гар явсан гэж ойлголоо. Тэгвэл намын их хурлаар эдгээр залуус У.Хүрэлсүхийг намын дарга болгох боломжтой юм байна, тийм үү?

-Намд олон жил ажиллаад муу арга сурсан хүмүүс гэж байдаг. Үүнийгээ улс төр гээд ойлгочихсон хүмүүс МАН, АН аль алинд нь байна. Худлаа хэлэхийгээ улс төр, хулгай хийхийгээ ухаан гэж ойлгосон нөхөд нийгэмд газар авчихлаа. Эдэнд муу санаа гэж байна. Ядаж л намын их хуралд төлөөлөгчид сонгоход муу санаагаа гаргана. Энэ муухай аргаас салахад надад нэг санаа байна. Их хурлын төлөөлөгчдийг 800 хүнээр сонгох зардал мөнгийг намаас даая. Аймаг, орон нутгаас ирэгчдийн буудал, хоолны мөнгийг намаас гаргаж, үнэхээр намынхаа төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс өөрсдөө зардлаа даагаад ирэг. 1400-1600 хүнтэй намын хурал хуралдвал жаахан ч гэсэн ардчилалтай болох болов уу. Бид олуулаа сай­хан хэлэлцээд намаа аврахын төлөө зүтгэх ёстой. Түү­нээс хэн нэгнийг дархлах биш, хэрэв дархлагдвал хяналт диктатур байхгүй болдог. Миний бодлоор есдүгээр сарын сүүлээр намын бага хурал, арваннэгдүгээр сарын дундуур их хурлаа хурал­дуулбал тохиромжтой гэж үзэж байгаа.

.

-Намын дарга, генсек хоёр ноднин намын ажлаа аваад хоёр сонгууль дараалан ялагдчихлаа. Таны хувьд тэднийг хэр ажиллаж байна гэж үзэж байгаа вэ?

-Ө.Энхтүвшин намын дарга болоод нэг жил болсон. Энэ хугацаанд орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд тааруу амжилт үзүүлсэн. Миний бодлоор намын их хурал хуралдаж эдгээр хүмүүст итгэл хүлээлгэх эсэх талаар санал асуулга явуулах хэрэгтэй. Гишүүдийн олонхийн саналаар намын шинэ удирдлагатай болох дээр санал нэгдвэл дараа нь бид ярих ёстой. Ө.Энхтүвшин гуайн багийнхан намын бага хурлаар сонгогдсон хүмүүс байгаа юм. Бидний яриад байгаа хүмүүс намын удирдлагад гараад ирвэл хонгилын гэрэл бөхөж байгаатай адил гэж ойлгож болно.

.

-Таны хувьд шинэчлэлийг шинэ хүмүүс хийх хэрэгтэй гэсэн. Хэрэв тэд гараад ирлээ гэж бодоход улс төрийн туршлага багатай байгаад намаа чирэх асуудал гарах юм биш үү?

-Шинэ хүмүүс гарч ирлээ гээд намд олон жил ажил­ласан намын кадруудын зөвлөмжийг авна. Энэ хүмүүсийн ажлын туршлага дээр манай намын ихэнх асуудлууд боловсрогдож байдаг. Үүн дээр жаахан бодлогын асуудал нэмээд өгөхөд амжилтад хүрнэ. Өнөөгийн намын удирдлагад байгаа хүмүүс янз бүрийн санал санаачлагыг дэмжиж ажил хэрэг болгох тал дээр асар их дутагдалтай. Санал оруулахаар доод албан тушаалын хүмүүстээ өгчихдөг. Доороос нь боловсрогдоод орж ирж буй тэр их бичиг цаасны асуудлыг харж, хянадаггүй. МАН-ын аппаратын ажилчдыг би хаана ч гологдохгүй гэж хэлнэ.

.

-Та сар ч хүрээгүй хугацааны өмнө "Шинэчилье" хөдөлгөөнд нэгдчихээд эргээд тэднийг ингэж ярихаар таньтай хамтарч ажиллахгүй юм биш биз дээ?

-Хамтарч ажиллах үгүй нь надад хамаагүй. Миний зорилго МАН нам шиг нам болж төлөвших ёстой. Өнөөдөр буруу зүйл хийж байгаа дарга, цэрэг аль алийг нь бид шүүмжлэх хэрэгтэй. Тэгж байж зөв зүйлээ гаргаж чадна. Хариуцлагаа хар толгойгоороо үүрнэ гээд алга болчихдог явдал манайд байна. Алга болно гэдэг хариуцлага үүрч буй хэлбэр биш. Өнгөн дээрээ ил харагдахгүй ч араас нь хатгаас хийгээд байдаг.

.

-Таны ярианаас У.Хүрэлсүх рүү хандаж хэлээд байгаа мэт санагдлаа?

-У.Хүрэлсүхийг би хатуу шүүмжилдэг. Ер нь намын бодлого, асуудлыг хөн­дөхөд У.Хүрэлсүх хар ухаа­наар хандсан. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад У.Хүрэлсүх намын генсек, УИХ-ын гишүүний эрхээсээ татгалзчихлаа. Энэ байдлыг харахад хариуцлага үүрсэн мэт хараг­давч, цахим ертөнцөд гарсан мэдээллүүдийг хараад бай­хад энэ хэдэн залуусаа турхирах байдал гарган хариуцлагаа хүлээлгүй эргэн ирэх гээд байгаа мэт санагдаж байна. Гэхдээ цаг хугацаа үүнийг харуулна. У.Хүрэлсүх ч гэлтгүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуай ямар хариуцлагагүй байдал үзүүлж байна вэ. Би намаас ямарваа албан тушаал авч эрх мэдэлд хүрч үзээгүй. Гэтэл жирийн нэг орчуулагч залуу болох Н.Энхбаяр МАХН-ын генсек, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Ерөн­хий сайд, УИХ-ын дарга, Мон­гол Улсын Ерөнхийлөгч гээд бүхий л албан тушаалд хүрсэн. МАХН, МАН-ын мянга мянган гишүүд дэмжигчдийн дэмжлэг, хүсэл зорилго төрийн өндөр албан тушаалд хүргэсэн. Тэр үед нь дагаж дээшилсэн хүн бол У.Хүрэлсүх. Гэтэл энэ хоёр хүн хоорондоо маргалдан зөрчилдсөнөөс болж нам хоёр хуваагдсан. Улс төрийн карьераа дуусгасан бол ахиж гарч ирэлгүй номоо орчуулаад Н.Багабанди, П.Очирбат гуай шиг байх хэрэгтэй. Билл Клинтон гэхэд энхтайвны сайн үйлсэд оролцоод явж байна. Тэднээс суралцах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй намынхныгаа талцуулах гэж зовоогоод байд­гаа болих нь зөв.

.

"Өдрийн сонин" Э.Энхболд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
Ene nam zugeer l tarchixaach. Ugaasaa fundament nx daaxgui baishing zasna gej yaridaggui shuu dee shuud buulgaj nuraadag tegeed shine fundament barij baigaad baridag es tegvees nurj daragdaj uxne gej med
2013-08-01
hishgee:
Ene zaluu namiin ENBD tsaashilbal MAN-iin darga bolj medne. Erchlen ursan irj bui ih huchiig hen ch togtooj chaddaggui bilee.
2013-07-23
ogoironz:
Соёлтой, боловсролтой ийм хүнд МАН-д орой зай үлдэж үү гэдгийг харцгаах л үлдлээ. Ганхуяг л биш шүү. Ганхуяг боловсролоо дэшлүүлчих нь зүйтэй. Хуультай, боловсролтой нийгэмд амьдарч үзсэн хүмүүс л орчин цаг руу хөтөлнө шүү. Хажуугаар нь зөв өтөлсөн ахмадуудын Монгол ухаан хэрэгтэй. Бусад нь бол биеэ л засах тухай бодох хэрэгтэй юм уу даа.
2013-07-23
hishgee:
Odoo bi Solongos ulsad ireed uneheer uildverjsen ulshugjdug gedgiig haraad yavj baina daa. Amjilt ! Naidka bagsh aa ! Ta bidnii Naidvar shuu !
2013-07-23
hishgee:
Naidka bagsh ugaasaa l mundag zaluu baisan. 1998 ond nadad hicheel orj bailaa. Odoo ulam buir suugaad huchtei saihan er boljee. Ireeduin Erunhiilugch bolj medeh l hun baigaa yum daa. Bid nariig tulbur tuluugui geed hicheelees huuhud gantsaaraa bi ta nart hicheel zaah yostoigoosbish hicheeleed huuh, hasah erhgui hun gej gantsaaraa heldeg baisan er dee. Buyan Jagaatai uildverjuuleh talaar sanal neg baidgaa heldeg baisan. Uildverjij baij Uls eh oron hugjinu gej ih heldeg baisniig sanaj baina.
2013-07-23
zochin:
Iljgen deer emeel tohood mori bolohgui gedeg ug sanagdaj bna.21 onoos hoishhi 70jiliin tuuhiig hamgaalj zuuraldaad baival tsaash yavahgui uzel bodoldoo uurchlult hiimeer bna
2013-07-23
ineedtei yum:
Mini medekh ta chin Jargalsaikhaniig dagadag b.gui biluu bugd nairamdakh namin Naidankhuu gua bas neg baatar aan
2013-07-23
ZAIL:
Ter Norvegitoi amidar mala. Chamd Mongol ymar hama bna. Mongonii uner avad iree yu. Norvegi ruuga zl za.
2013-07-23
Монгол нударган зодоон:
Германууд яаж зодолдохоо ярилцаад зодооныг эхлүүлэлгүй шууд асуудлаа тохиролцож ажилдаа орсон. Румынууд эхэлж шууд хутгалаад тохиролцсон. Оросууд жаахан зодолдсоноо буудаад тохиролцсон. Гэхдээ үе үе хэрүүл гараад л байгаа гэх мэт. Харин манайх одоо хүртэл зодолдоод байна. Зодоонч гэждээ үндсэндээ харилцан заналхийлж шүлсээ үсэргэсэн хэрүүл. Тохиролцох нь бүү хэл Үзэгчид нь хоёр хуваагдчихсан хэрүүлийг дэвэргээд л. Хоцрогдол гэж үүнийг л хэлнэ. Мөнх хэрэлдэнэ гэж байхгүй. Нэг нь алж чаддаггүй юм бол нөгөө ядаж өөрөө үхэх байлгүйдээ энэчинь. Хичнээнч буудаж хутгалаад үхдэггүй аймшгийн коно шиг. Энхбаяр гуай бол яг тийм дүр.
2013-07-23
Зодоон:
Бусад улсуудад 90-д онд эхэлсэн зодоон аль эрт шийдэгдсэн байхад манайд хэв хэвээрээ ээлжлэн дээр дороо орж нүүррүү нь балбаад байхым. Үхлээр төгсөх ёстой нь ойлгомжтой боллоо.
2013-07-23
Dejee:
Хөрөнгөтөн оронд сурсан амьдарсан хүмүүсээс коммунистууд их тодорч гарч ирээд байгаа нь Монголын онцлог байхдаа. буруу ишлэсэн сүхнүүд. Жаахан сайхан зодолдоод эр хүн шиг больж чадахгүй зууралдсаар байгаад нэг нь нэгийгээ алж шоронд явах төгсгөлтэй хоёр хүүхэд шүү. Эцэг нь Монгол.
2013-07-23
tsetseg:
Demjij bnaa. MANd jinhene uurchlult, shinechlelt heregtei bgaa yum aa. yug yaj uurchilj, shinechleh geed bgaagaa medej baij hiih ni chuhal bna Tom nam shu
2013-07-23
dfgh:
Uur nam baiguulaachee. MAHd ta nar uusna shd
2013-07-23
хөхө:
энхбаяр, хүрэлсүх хоёрын талаар их л зөв хэлждээ энэ залуу. оюунэрдэнэ, мөнхбат нарын залуучууд хэний гар хөл болохыг, юу ч хийж чадахгүйгээ харуулсан ард түмэнд муугаа таниулсан гарууд шүү дээ
2013-07-23
mongol:
tanii yariad baigaa ungiig ajihad neg ih nam gesen hun yumaa daa. nam, nam.....
2013-07-23
badrah:
ene udriin mend .yalt bhgyi zuv asuudal hunduj bn aa .bi huvidaa demjij bn yyniig .syyliin yed shinchlel yarisan nuhdyyd bygd hyrelsyhiin ulsuud bn .harin yaj helj yarihaa medehgyi ulsuud l bgaa hde .tanai hudulguun ene yzel bodoldoo tuushtai bval demjleg avna gej bodoj bn
2013-07-23
zzzz:
Huuchin baishing zasah ch hetsuu dee bagsh mini
2013-07-23