Н.Түмэндэмбэрэл нарыг хэргийг прокурорт шилжүүлжээ
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус яамны Оношилгоо, эмчилгээний, технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, хэлтсийн мэргэжилтэн П.Отгонжаргал, Гэмтэл согог судлалын Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг нарыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа билээ.
Тэгвэл тэдний хэргийг нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. Мөн хэрэгт холбогдогчдоос Н.Түмэндэмбэрэл, С.Батзориг нараас бусдыг нь насанд хүрээгүй хүүхэдтэй учир гадуур шалгаж байгаа гэнэ.
Н.Түмэндэмбэрэл нь ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт өөрийн эзэмшлийн "Лабтех" компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ