Нарны замын зүүн хэсгийг 12.00 цагт нээнэ

img

Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул захаас зүүн тийш Чулуун-Овооны тойрог хүртэлх 2 км замд "Эрдэнэ зам" ХК өргөтгөл, шинэчлэлт хийж байгаа. Чулуун-Овоо хүрэх нэг км хэсэгт урд урсгалын хучилтыг бүрэн хийгээд байгаа бөгөөд замын хөдөлгөөнийг өнөөдөр 12.00 цагт нээх гэж байна.
Уг хэсгээс баруун тийш /Нарантуул захаас Өгөөмөр захын урдуур/ нэг км замын урд урсгалд хучилт хийхээр бэлтгэн хөдөлгөөн хаагаад байгаа. Өнөөдөр өглөөнөөс эхлэн хучилтын ажлыг эхлээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, Нарантуулаас зүүн тийш эхний 1 км урсгалыг өнөөдөр хучиж, Чулуун-Овооны тойрог хүртэл хучсан 1 км урд урсгалыг өнөөдөр нээнэ.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ