Дэлхийн спортын наадамд манай улс сүмо, аэробикийн төрлөөр оролцоно

img

  Колумб Улсын Кали хотноо нөгөөдрөөс IX удаагийн Дэлхийн спортын наадам болох гэж байна. Олимпийн бус нийт 36 спортын төрлөөр зохиогдох уг наадамд Монгол Улсаас сүмо бөх, аэробикийн спортын тамирчид оролцохоор болж өнгөрсөн онуудад зохиогдсон тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс эрхээ авчээ.   Сүмочдын хувьд 2009 онд Тайваны Коашиун хотноо зохиогдсон VIII удаагийн Дэлхийн тоглолтод оролцож 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль авсан туршлагатай баг явах гэж байна. Энэхүү оролцоо нь Монгол Улсын баг тамирчдын хувьд анхны медаль төдийгүй анх удаагаа оролцсон Дэлхийн спортын наадам байсан. Монголын Гимнастикийн холбооны Степ Аэробикийн баг тамирчид 2012 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авснаар энэ удаагийн наадамд оролцох эрхээ аваад байгаа юм.   Дэлхийн наадам нь 1981 онд анх удаа АНУ-ын Калифорния мужын Санта Клара хотноо зохиогдож байсан тэр цагаас хойш 2013 онд 9 дэх удаагийн наадмыг зохион байгуудлахаар болж байна. Дэлхийн спортын наадмын гол онцлог нь Олимдийн наадмын хөтөлбөрт  багтаагүй олимпийн бус спортын төрлүүдээс гадна соёл, урлагын томоохон арга хэмжээнүүдийг хөтөлбөртөө багтаасан томоохон арга хэмжээ юм.   Колумб улсын Кали хотод энэ сарын 25-наас 08 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах “WORLD GAMES 2013” дэлхийн наадамд оролцох Монголын баг тамирчдын багийн ахлагчаар Гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Дарьсүрэн, Сумо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Төгөлдөр нар ажиллаж байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ