Ерөнхийлөгч асан хаана байгаа нь мэдэгдэхгүй байна

img

Египетийн ерөнхийлөгч асан Мухаммед Мурсийн гэр бүлийнхэн эрэн сурвалжлах ажиллагаа явуулж өгөхийг хүсчээ. Мурсигийн бага хүү эцгийг нь долдугаар сарын 3-нд төрийн эргэлт хийсэн цэргийнхэн хулгайлсан гэж үзэж байгаа аж.

Мөн охин Шима Мурси хэвлэлийн бага хурал дээр “Хууль ёсны дагуу сонгогдсон ерөнхийлөгчтэй хандаж байгаа өнөөгийн байдал хууль ёсыг уландаа гишгэсэн хэрэг. Цэрэг армийнхан энэ хэрэгт хариуцлага хүлээх ёстой ” гэжээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ