Загвар өмсөгч Нора багшлана
Монголын загвар өмсөгчид дэлхийн тавцанд өрсөлдөх чадвартай гэж олонтаа ярьдаг ч өнөө хэр энэ талаарх мэдээлэл барим тавим тул итгэх хүн тоотой хэд. Тэдний нэг нь дэлхийн алдарт “Flash model management agency”-ын загвар өмсөгч Нора буюу Д.Оюунномин билээ.
Сингапур орныг сурталчлах зураг авалтанд оролцож, дэлхийн томоохон хотуудын гудамжийг өөрийн зургаар чимсэн тэрбээр “Chanel”-ийн загварыг тайзнаа амилуулсан анхны Монгол модель юм. Нора өнгөрсөн жил “Cosmo”-гийн “Шилдэг модель” бүсгүйгээр шалгарч, эх орондоо өөрийгөө таниулаад авсан билээ. Өндөр бие, нийтлэг биш төрх нь түүний амжилтын гол зэвсэг юм.
Тэгвэл Нора бүсгүй энэ амжилтаа дангаараа эзэмшихыг хүсэхгүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, олон улсын мэргэжлийн загвар өмсөгч болох сонирхолтой охид залуусыг шавиараа элсүүлж, багшилахаар болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ