Д.Эрдэнэбат жиргээчдийг гарын хоолоороо дайлна
Сүүлийн үед сошиал сайт болох твиттер, фэйсбүүкчид цуглан уулзалт зохион байгуулах нь олширч байгаа билээ. Тэгвэл идэвхитэй жиргээчдийн нэг Д.Эрдэнэбат гишүүн хэсэг бүлэг жиргээчдийн хамт маргааш “Хэрлэн” голын хөвөөнд байрлах “Ноён Тур” жуулчны баазад амрахаар болжээ.
Тэрбээр жиргээчдийн уулзалтыг өөрөө зохион байгуулж байгаа бөгөөд сонирхсон хэн бүхэнд нээлттэй гэнэ. Мөн тэрбээр уг уулзалтаараа жиргээчдэд өөрийн гараар хонь гаргаж, хорхог-хуушуур хийж өгөх аж.
Д.Эрдэнэбат гишүүн амралтынхаа тухай “Хорхогтой, хуушууртай, хөгжимтэй, хөгжилтэй уулзалт болно шүү” хэмээн жиргэж байна.
Сонирхуулахад, “Ноён Тур” жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 130 км зайд байрладаг юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ