Зөвшөөрөлгүй барьж байгаа барилгуудын судалгааг гаргажээ

img

  Барилгын ажил ид өрнөж байгаатайгаар холбоотойгоор энэ сарын 01-нээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг нь зөвшөөрөлгүй барилгын судалгааг гаргасан байна. Судалгаагаар нийтдээ 36 барилга зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогджээ. Мөн Дулааны шугам сүлжээний газрын ажилтнуудын тавьсан шаардлагыг биелүүлээгүй 98 барилгын ажил явагдаж байгаа бол Цахилгаан шугам сүлжээнээс зөвшөөрөл аваагүй, техникийн нөхцлийг хангаагүй, зураг төсөл нь шаардлага хангаагүй 51 барилга байна. Иймээс техникийн зөвлөлөөс энэ баасан гаригийг дуустал дээрх барилгуудын үйл ажиллагааг дахин нарийвчлан судлаад олон нийтэд мэдээлэх, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ажлыг хийхээр болжээ. А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бзд 3 хороо:
бзд 3 хороо туслах зам дээр байрлах 3 давхар ногоон барилга усны шугам дээр байрласан. автозам болон явган хүний замыг хааж барьсан. хувийн шуналаас бусдыг хохироодог. иргэдийн зөвшөөрөлгүй барилга. машин зөрж болдоггүй. иргэд нэг эгнээтэй авто замаар гардаг осол их гарсан даа. энэ нь сургууль цэцэрлэгийн орчин. буулгаж өгнө үү...
2013-07-25
1234:
Co-niihaa neriig bichij gargaach dee.bituu hatuu nergui muhar yum l medeeleh yum.
2013-07-23
Батхүү:
Нэрлээч
2013-07-23