Хятадад дэлхийн хамгийн өндөр барилгын ажил эхэллээ
Арабын Эмиратын “Бурж Халиф” цамхгаас арван метр өндөр болох Sky City барилгын ажил урд хөршид маань эхэллээ. Барилгын ажил ирэх оны дөрөвдүгээр сард дуусна гэж төслийн гүйцэтгэгч “Broad Group” дарга Жан Юэ мэдэгджээ. Барилгыг 5,2 тэрбум ам.доллараар төсвөөр барих аж.
.
“Бурж Халиф”-ыг таван жил барьж байсан бол Хятадын цамхгийг ердөө жил хүрэхгүй хугацаанд барьж дээд амжилт тогтоохоор болжээ.
.
Газрын дээр 202 метр давхартай барилгад офис, зочид буудал, сургууль, цэцэрлэг, дэлгүүр, зоогийн газар, биеийн тамирын танхим, айл өрх ч амьдрах өрөөтэй байх юм. Энэ барилгад 30 мянган хүн нэгэн зэрэг ажиллаж амьдрахаар тооцсон байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ