
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өчигдөр нийслэл хотын автозамд дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн дугаарыг мэдээллээ. Энэ өдөр хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцсон 700 гаруй автомашины дугаар бүртгэгдсэн байна. Тухайлбал, 3441 УБЭ, 6658 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нэг өдөрт гурван удаа харин 3555 УНА, 4429 УНС, 7998 УБТ хоёр удаа хурд хэтрүүлсэн нь хотын замын хөдөлгөөний удирдлагын төв камерт бичигджээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ