“The Son” боллоо

img

Британийн “The Sun” сонин Кембрижийн авхай Кейт Миддлтоныг хүү төрүүлсэнтэй холбогдуулан “The Son” болгон логогоо өөрчилжээ. Сонин нэрээ хэр удаан солих нь тодорхойгүй байна.

Британийн “The Daily Star”, “The Daily Express” сонины өнөөдрийн дугаар  “It's a boy” (Энэ бол хүү) гэсэн толгой гарчигтай хэвлэгджээ.

Харин сэтгүүлчид угсаа залгамжлах ханхүүд хэн гэдэг нэр өгөх талаар таамаглан бичжээ. Хамгийн олон дурдагдсан нэрэнд Филип, Жорж, Чарльз гэсэн нэр ороод байгаа гэнэ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ