
Хотын гудамжаар өнгө алаглах цэцэгс энэ зуны чимэг болж, нийслэлийнхний нүд, сэтгэлийг баясгасаар байна. Иргэдээ сэтгэл ханамжтай, эрүүл таатай аж төрөхөд нь зориулж, хотын ногоон байгууламжид анхаарал хандуулан ажиллаж, гудамж талбайг зүлэгжүүлж, цэцэгжүүлэх ажил эрчимтэй үргэлжилж байна. Нийслэлийн ногоон байгууламжид бүхэлд нь 4,5 тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд цэцэгжүүлэх ажилд 315 сая төгрөг зарцуулж байгаа юм. Нээлттэй тендер зарласны дагуу “Фармаци гарант” ХХК шалгарч, Хот тохижилтийн газарт нэг наст цэцгийн үрсэлгээ нийлүүлэх болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ