УИХ-ын гишүүн Г.Баярсайхан мэдээлэл хийнэ
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан маргааш 11.00 цагт мэдээлэл хийхээр болжээ. Тэрээр УИХ-ын хаврын чуулганы хугацаанд тус байнгын хороо ямар хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, чуулганаар батлуулсан, ямар газруудад ажлын хэсэг байгуулагдан ажилласан, завсарлагааны хугацаанд байнгын хороонд харьяалалтай гишүүд ямар ажил хийх үүрэг даалгавар авсан зэрэг олон асуудлаар мэдээлэл өгөх гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ