Шүлхий өвчний улмаас 1166 малыг устгалд оруулаад байна

img

  Баян-Өлгий аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Улсын онцгой комиссын ажлын хэсгийн хоёрдугаар хурал өнөөдөр боллоо.   Тус аймагт гарсан шүлхий өвчний нөхцөл байдлын  талаар Улсын мал эмнэлэг, үржлийн газрын дарга дарга М.Галбадрах мэдээлэхдээ тус  аймгийн 13 сумын нийт 1958707 толгой малыг эрүүл мэндийн үзлэгт зуун хувь хамруулаад байна. Өвчтэй 1181 толгой малыг ялган тусгаарлаж одоогийн байдлаар 1166 малыг зориудаар  устгалд оруулсан.  Сагсай сумын голомтод  21 үхэр, Улаанхус сумын голомтод нэг үхэр, нийт 22 сэг зэм зохих журам зааврын дагуу устгаж ариутгаж ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлээд  байна. Өвчлөмтгий  мал амьтныг вакцинжуулах  ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар аймгийн нийт 13 суманд 1932,6 мянган толгой  мал буюу нийт сүргийн 98,9 хувийг вакцинжуулаад байгаа  талаар хэллээ. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан  Улсын онцгой комиссын гишүүдэд  хандан хэд хэдэн үүрэг чиглэлийг өглөө.   Уг өвчинтэй тэмцэхэд шаардагдах багаж хувцас хэрэглэл, ариутгал, халдаргүйжүүлэлтийн бодисоор орон нутгийг тасралтгүй хангаж ажиллах, мөн шаардлагатай  хөрөнгийн асуудлыг  ирэх Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж шийдвэрлүүлэхийг ҮХАА-н сайд УОК-ын гишүүн Х.Баттулгад, Засгийн газрын тогтоолын төсөл, үүссэн нөхцөл байдлын талаархи танилцуулга, шаардагдах зардлын тооцоог мэргэжлийн байгууллагуудаас  авч нэгтгэн холбогдох яамдын саналыг авахыг УОК-ын Нарийн бичгийн дарга, Онцгой  байдлын хурандаа М.Энх-Амарт, Шүлхий өвчний хорио цээр, хязгаарлалтын дэглэм болон бусад хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлж ажиллах, шүлхий өвчнийг оношлоход  хугацаа алдаж, үүссэн нөхцөл  байдлын талаархи бодит мэдээллийг  цаг тухайд нь үнэн зөв шуурхай мэдээлээгүй Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн  албаны даргад хариуцлага тооцохыг тус аймгийн Засаг дарга Х.Дарменд, ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвд энэ сарын 05-ны өдрийг хүртэл мэдээлээгүй тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн  удирдлага болон Улсын онцгой комисст өвчний талаар тухайн цагт нь  мэдээлээгүй ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах газрын удирдлагад  холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахыг ОБЕГ-ын дарга хурандаа Т.Дуламдоржид  тус тус үүрэг болгож даалгалаа. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

2256:
энэ онцгойг цэргийн хүнээр удирдуулах нь зөв шүү. МАХН-ын гишүүдийг ажилтай болгодог ганц мэргэжлийн бус газар чинь энэ онцгой болсон байна. шадар сайд гэдэг хүн л энэ муухай үйлийг хийж байгаа юм. энэ газрыг яаралтай өөрчлөх цаг нь болсон.
2013-07-24
ДОРЖХҮҮ:
ОБЕГ-ЫН ДАРГА Т.ДУЛАМДОРЖ ГЭХ ЮУЧ МЭДЭХГҮЙ УСАН ТЭНЭГТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ӨВЧИН ТАХСАН НЬ МЭРГЭЖЛИЙН БУС УДИРДЛАГАТАЙ ХОЛБООТОЙ. ЕРӨНХИЙ САЙДАА ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭР ОБЕГ-ЫГ УДИРДУУЛЪЯА
2013-07-24
hariult:
chi tegeed mergejilin hun ni yum uu. chinii meddeg gej yu baisan yum. yu ch chadahgui baij. tiim l surkhii yum bol naad shulhiigee nam daraach...
2013-07-24
Зочин:
Хамгийн гол нь шүлхийг нуун дарагдуулсан Сагсай сумын засаг дарга, аймгийн Засаг дарга болон Мал эмэлгийн дарга нарт эрүү үүсгэх хэрэгтэй. Шүлхийтэй Улсын Онцгой комисс муу тэмцэж байна. 2010 оны Зүүн аймгийн шүлхийтэй маш сайн тэмцэж ажиллаж билээ. Энэ удаагийн Улсын Онцгой комисс маш муу ажиллаж байна, араггүй дээ эд нарт төрийн болон мэрэгжлийн ямарч туршлага байхгүй дээ
2013-07-23
Сайн байна:
Үнэхээр сайн байна. Харицулага алдсан хүмүүст хатуу хариуцлага тооцож чаддаг байх нь чухал...
2013-07-23
Wwwwww:
Darmentei hariutslaga tootsoochee
2013-07-23
emch:
Shulhii garsan ni unen l baigaadaa ta minee? Dahin neg saitar magadlah yum bishuu?
2013-07-23
Sanar:
Ehleed Darmnees hariutslaga asuu
2013-07-23