Худалдан авах ажиллагааны газрын ажлын явцтай танилцав

img

Шадар сайдын ажлын албанаас өнөөдөр Худалдан авах ажиллагааны газрын хагас жилийн ажлын явцтай танилцлаа.  Энэ үеэр 2012 оны арванхоёрдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл юу хийв, цаашид юу хийх, тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тус газрын удирдлагуудтай ярилцлаа.

  Тухайлбал, бараа худалдан авах ажиллагааны хэлтэс нь эрүүл мэндийн тоног төхөөрөмж, машин механизм гэх мэт барааг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулдаг аж. Засгийн газрын тогтоолоор 82 төсөл, арга хэмжээ зохион байгуулахаар батлагдсан ч Засгийн газрын 91 тогтоолоор хасагдаж 75 буюу задаргаатай 215 төсөл арга хэмжээ болж хасагджээ. Үүнээс хуулийн дугаараар 49, багцын задаргаатай 110 төсөл арга хэмжээг зохион байгуулж, гэрээ байгуулаад байна. 18 буюу 179 төсөл, арга хэмжээ шийдвэрлэх шатандаа явж байгаа аж.   Гэтэл бүтээн байгуулалт, инженерийн байгууламж, барилга угсралтын зураг төсөл, худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг зарим хэлтсийн хувьд тухайн яамдуудаас зураг төсөв дутуу ирүүлсэн, төсөвт өртөгөөс хэтэрсэн ажлууд их байгаа гэнэ. Төсөвт өртөгөөс хэтэрсэн тендерийг 2-3 дахин зарлаад ч компаниуд тендерт оролцохгүй. Зураг төсөв нь ирээгүй улмаас зарлаж чадахгүй, хүлээгдэж байгаа тендерүүд ч байгаа аж.   Зарим яамд руу зураг төсөв ирүүлэх тухай 91 удаа бичиг илгээсэн тохиолдол ч гарсан байна. Тиймээс тендерийг зохион байгуулагч гэдэг утгаараа төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа, буруу эсвэл дутуу зураг төсөвтэй ажлуудыг арилгаж, хууль эрх зүйн зохицуулалт хийх талаар Шадар сайдтай ярилцжээ.   Дашрамд дуулгахад, Шинэчлэлийн Засгийн газар Төрийн худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг мэргэжлийн байгууллагыг 2012 оны наймдугаар сарын 27-ны VI дугаар тогтоолоор байгуулсан юм.   Тус газар Засгийн газрын 2012 оны 11-р сарын 17-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор 2013 онд нийт 399 төсөл, арга хэмжээ зохион байгуулах байсан аж. Харин Засгийн газрын 90, 119,133,149, 22-р тогтоолоор зураг төсөвгүй, төсөвт өртөгөөс хэт хэтэрсэн, зохион байгуулах нөхцөл бүрэлдээгүй гэдэг үндэслэлээр 50 төсөл арга хэмжээг хасаж 349 болгожээ.   Эдгээр бүх төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нь 1 их наяд 227 тэрбум 508 сая төгрөг. Харин 2013 онд санхүүжилт авах төсөл арга хэмжээний төсөв 594 тэрбум 350,500,000 сая төгрөг. Эдгээр бүх мөнгийг хэрэгтэй газар нь зөв зүйтэй бүтээн байгуулалт хийлгэхээр тус газар тендерийг ил тод, хариуцлагатай, шудрага зохион байгуулж ирсэн байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ