
Энэ сарын 23-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчмоор усны түвшин өмнөх өдрүүдэд хоногтоо 5-20 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 25 см, Хэнтэй нурууны ар, зүүн хажуугаас усжих Хэрлэн голын эх болон адгаар усны түвшин хоногтоо 5-10 см нэмэгдэж, үерийн түвшинг 5-10 см даван тус тус үерлэжээ. Харин өнөөдөр Хэрлэн гол Багануур дүүрэг орчмоор усны түвшин хоногт 8 см нэмэгдэж, үерийн түвшинд дөхнө. Иймд дээр дурдсан голуудын сав болон голын эрэг дагуу суурьшиж буй ард иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, сонор сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ