Ханхүү Уильям хүүгээ дэлхий даяар харуулав
Британийн хаан ширээг залгамжлагч ханхүү Уильям дөнгөж төрсөн эхнэр, хүүгийнхээ хамт зургаа авахуулжээ. Энэ сарын 22-нд төрсөн хүүгээ тэрбээр “овоо том, хүнд жинтэй” гэж хэлсэн байна. Харин хүүдээ хараахан нэр өгч амжаагүй байгаа гэдгээ ч хэлжээ. Хүүд нэр өгмөгц хамгийн түрүүнд хатан хаанд уламжлан дараа нь хэвлэл мэдээллийнхэн нийтэд түгээнэ.
Хунтайж Чарльз “ Би өвөө болсондоо үнэхээр их бахархаж байна” гэж хэлжээ. Лондонд ханхүү мэндэлсэн баярт өдрийг тохиолдуулан ёслолын буудлага үйлдсэн аж.

Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ