Премьер лигийн 12-р тойргийн тойм

img

Премьер лигийн 12-р тойргийн тоглолт Манчестер Ситигийн давамгайллаар үргэлжиллээ. Сүүлийн тойргуудад хамгийн одтой амжилттай ялалтын буухиаг үргэлжлүүлсээр байгаа  хоёр клуб болох Манчестер Сити, Ньюкастл Юнайтед таарч тоглосон юм. Энэ тоглолтод лигийг тэргүүлэгчид ялсан юм. Роберто Манчинигийн “алтан жаал” болоод байгаа Серхио Агуэро, мөн сүүлийн үед од нь гийсэн тоглолт үзүүлж буй Балотелли, Ричардс нар тус бүр нэг гоол оруулсан бол Ньюкастлаас Гослинг тоглолтын эцсийн минутад нэр төрийн ганц гоолыг хийсэн юм. Ньюкастлын онооны машин болсон Демба Ба Ман Ситигийн хамгаалагчдаас мултарсангүй. Ньюкастл энэ тоглолтод хожсон бол лигийн хүснэгтийн орой дахь өрсөлдөөн тун сонирхолтой болох байлаа. Хөлбөмбөгийн хорхойтнуудын таамаглаж байснаар Ман Сити хожигдож 31 оноотой болсноор МанЮ 29 оноотой, Ньюкастл 28 оноотой болж өрсөлдөөн тун ойрхон болох байлаа. Гэвч хүчирхэг Ситичүүд тийм боломж үлдээсэнгүй билээ. Ман Ситигийн ард яваа улаан чөтгөрүүд энэ тойрогт Сванси Ситигийн Либерти цэнгэлдэхэд зочилж Чичаритогийн ганц гоолоор хожлыг авч чадсанаар 29 оноотой байраа хадгалж үлдсэн. Энэ тойргийн хамгийн “үзэмжтэй” тоглолтоор тооцогдож байсан нь Ливерпуль болон Челси. Челси Стэмфорд Бриждээ Ливерпулийг хүлээн авч тоглосон. Зочин багийн аргентин тоглогч Макси Родригез 33 дахь минутад гоол оруулснаар Ливерпуль хожиж эхэлсэн. Хоёрдугаар хагас эхэлсний дараахан 55 дахь минутад Микелийн оронд солилцоогоор талбайд гарсан Старридж тоог тэнцүүлсэн юм. Тоглолт үүнээс хойш Челсигийн ялалт авах гэсэн улайрал, Ливерпулийн хүчтэй хамгаалалт дунд өрнөсөөр эцэст нь энэ тоглолт тэнцээгээр дуусах байлаа. Гэтэл үндсэн цаг дуусахаас гурван минутын өмнө Ливерпулийн Глен Жонсон Челсигийн хамгаалалтын алдааг ашиглаж гоолдсоноор Челси талбай дээрээ ялагдал амссан юм. Энэ тоглолтын дараа Челси дөрөвт 22 оноотой, Ливерпуль 22 оноотой зургадугаарт жагсаж байна. Лигийн хүснэгтийн тавдугаар байранд Тоттенхэм ч 22 оноотой бичигдэж байгаа юм. Өнөөдөр энэ тойргийн сүүлийн тоглолт нь Тоттенхэм Астон Виллагийн хооронд болно. Хэрэв Тоттенхэм хожиж чадвал Челсиг ардаа хийх боломжтой болж байна. Сүүлийн тойргуудад одтой яваа Арсеналын хувьд Норвич Ситиг 2:1-ээр хожсоноор долдугаар байран мөн л 22 оноот ой бичигдэж эхэллээ. Ингэснээр 4-7-р байрны дөрвөн клуб 22 оноотой жагсаж байна. Эвертон Уолверхэмптоныг 2:1-ээр, Куинс Парк Рэйнжерс Сток Ситиг 3:2-оор, Уэст Бромвич Болтонг 2:1-ээр тус тус хожсон бол Сандерлэнд Фулхэмтэй 0:0-ээр, Уиган Блэкбернтэй 3:3-аар тэнцсэн юм.  
Man City 12 34
Man Utd 12 29
Newcastle 12 25
Chelsea 12 22
Tottenham 10 22
Liverpool 12 22
Arsenal 12 22
Aston Villa 11 15
QPR 12 15
WBA 12 14
Norwich City 12 13
Everton 11 13
Swansea City 12 13
Stoke City 12 12
Sunderland 12 11
Fulham 12 11
Wolves 12 11
Bolton 12 9
Blackburn 12 7
Wigan Athletic 12 6
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ