
Монгол Улсад анх удаа болж байгаа Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн ХҮ, охидын ХII, сонгомол барилдааны ХIҮ дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-28-нд “Буянт Ухаа” спортын цогцолборт болно.
Тэмцээний талаархи мэдээллийг өнөөдөр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч Томиаки Фукуда нар өгөх юм. Хэвлэлийн хурал 11.00 цагт “Blue Sky” цамхгийн гуравдугаар давхрын “Кристал” танхимд болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ