Тарагт суманд хүн амины ноцтой хэрэг гарчээ
Өвөрхангай аймгийн Тарагт суманд энэ сарын 19-нд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Хэргийн талаар тус аймгийн Цагдаагийн газраас тодруулахад "Энэ хэрэг долдугаар сарын 19-нд гарсан. Дөрвөн залуу тарваганд явж байгаад архи ууж, нэг нь гурван найзыгаа бууджээ. Тэднээс хоёр нь газар дээрээ нас барж, нөгөөх нь хөнгөн шархдсан байна. Харин найзуудынхаа амийг хөнөөсөн этгээд тэр доороо өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн гэнэ. Одоогоор амьд үлдсэн иргэн аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг шалгаж байгаа учир үүнээс илүү мэдээлэл хэлэх боломжгүй" гэв.
Уг хэрэг Тарагт, Хайрхандулаан сумын дунд орших замын цайны газрын орчимд болсон байна. Тэдний нэг нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэн бол өнөөх гурав нь аймгийн төвийнх гэж эх сурвалж мэдээллээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ