
Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд 9 даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн Гунгаажавын Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэх "Сэлэнгэ түмний талархлын баяр" ирэх сарын 02-ны өдөр болох гэж байна. Тэрээр Сэлэнгэ нутгаас төрсөн анхны аварга болохоор цолны мялаалгыг нь нижгэр зохион байгуулахаар нутгийн зөвлөлийнхөн ихэд анхаарлаа хандуулж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ