Болгарт жагсаал үргэлжилж байна
Эрх баригчдыг авлигын сүлжээ үүсгэлээ хэмээн тэмцэж буй Болгарын жагсагчид өчигдөр парламентын ордны хаалгуудыг хааж жагсчээ. Үүний улмаас 100 гаруй улстөрч парламентынхаа ордноос гарч чадахгүйд хүрсэн байна. Жагсаал таван цаг үргэлжилж, аажмаар тарсан аж.
Жагсагчид өнөөдөр дахин парламентын ордны гадаа цуглаж “мафиуд”, “огцор” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Тэдний гол зорилго нь гадаадын ажиллах хүчийг халж, өөрийн орны иргэдээ ажилтай болгох юм байна. Софи хотод л гэхэд 700 мянган гадаадын иргэн гэрээгээр ажилладаг аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ