Пуужингийн цогцолбор байгуулах хөтөлбөрөө зогсоосон гэв

img

Хойд Солонгос алсын зайны пуужин хөөргөх “Тонхэ” цоцолбор барьж байгуулах ажлаа түр зогсоогоод байгаа тухай гэнэ. Энэ тухай Америкийн Жон Хопкинсын нэрэмжит их сургуулийн дэргэдэх АНУ болон Өмнөд солонгосын хүрээлэнгээс мэдээлжээ.  Уг цогцолборын барилгын ажлыг 2012 оны есдүгээр сараас 2013 оны тавдугаар сарын дунд хүртэл ажлаа түр зогсоогоод байсан аж. Түр зогсолт цаашид ч үргэлжлэх магадлал өндөр байгааг тус хүрээлэнгээс мэдээлсэн байна.

Хүрээлэнгийнхний тайлбараар “Тонхэ” цогцолборын барилгын ажлыг зогсоосон шалтгаанууд тодорхойгүй ч Хойд Солонгосын эрх баригчид нь далайн хүчтэй шуурганы үр дагавруудыг арилгахад цогцолборын барилгын материалуудыг ашигласан байх магадлалтай. Тиймээс барилгын материалын хомсдолд орж пуужин барих хөтөлбөрөө зогсоохоос өөр аргагүй болсон байх гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ