Охиндоо Кейт Миддлтоны нэрийг өгчээ

img

Кембрижийн авхай Кейт Миддлтонтой нэг өдөр нэг цагт төрсөн гурван ээж өнөөдөр эмнэлгээсээ гарцгаалаа. Англи улс шинэ хаан угсаатнаа хүлээн авснаа тэмдэглэн төв талбайдаа “Шинэ залгамжлагч” хэмээн арга хэмжээ зохион байгуулж, нэг цагт төрсөн гурван ээжид мэндчилгээ дэвшүүлжээ. Кембрижийн авхайтай зэрэгцэн төрсөн эхчүүдэд Засгийн газраас 200 ам.долларын тэтгэмж, гэрчилгээ олгосон байна.

.

Хамтдаа төрсөн хүүхдүүдийн хоёр  нь хүү, нэг нь охин аж. Хоёр хүүгийн ээж угсаа залгамжлагч нэрээ авсны дараа хүүхдүүддээ нэрээ хайрлана гэсэн байна. Харин  шинэ төрсөн охиндоо Кейт Миддлтон хэмээх нэрийг өгсөн гэдгээ ээж нь мэдэгджээ. Кейт Миддлтоны төрөх өдөр орон даяар 126 эх амаржсан байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1234:
azgui huuhduud bn daa.haanii ger buld turh bolomj bsan bainsht
2013-07-24
J.MVP:
LIKE
2013-07-24