
Тулгууртай харайлтын олимпийн хоёр удаагийн аварга Оросын тамирчин Елена Исинбаева Москвад болох дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний дараа зодог тайлахаа мэдэгдлээ. Тэрбээр “Би 100 хувь спортын карьераа дуусгана” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.
Риогийн олимпт оролцохгүй гэж үү хэмээн нэг багийнх нь асуухад “Үгүй дээ, би та нараас 10 насаар эгч. Та нар үргэлжлүүлэх ёстой” гэж хариулжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ