Горан Драгич Испанийг зорино

img

NBA-гийн Хьюстон Рокетсын авьяаслаг хамгаалагч Горан Драгич Испанийн Caja Laboral багтай гэрээ хийхээр болжээ. NBA-д локаут үргэлжлэн явагдсаар байгаа энэ үед тус лигт тоглодог легионер тоглогчид төдийгүй нэртэй одууд нь гадаадын лигтэй гэрээ хийсээр байгаа. Үүний цувралыг Горан Драгич үргэлжлүүлж байгаа бололтой. 25 настай өндөр ур  чадвар бүхий тоглогч NBA-гийн локаутыг дуустал Испанид тоглож магадгүй гэнэ. Тэрбээр Серже Ибака, Руди Фернандес, Рики Рубио нарын араас ийнхүү Испанийг зорихоор боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ