Зарим гүүр барих асуудлыг хойшлуулжээ

img

  Нийслэлд энэ онд барих гүүрний эхнийх нь буюу Сэлбийн хос гүүрний өргөтгөл шинэчлэлтийг хийж наадмын өмнө нээсэн. Одоогоор тус гүүрний хоёр талын явган хүний замын ажлийг хийж байгаа бөгөөд ирэх сарын 10-ны өдөр гэхэд бүрэн дуусах юм байна. Харин онцгой байдал үүссэн нөхцөлд болон зам барилгын ажлын явцад авто замын хөдөлгөөний саадгүй байдлыг хангах түр гүүр, Ажилчны гудамжны Дунд голын гүүрийг хос болгон шинэчлэх ажлууд одоогоор гэрээ байгуулах шатандаа явж байна.Түүнчлэн энэ жил явган хүний зургаан гүүрэн гарцыг шинээр байгуулахаар төлөвлөж байсан. Тэгвэл жолооч нарын үзэгдэх орчинг бууруулдаг гэх мэт шалтгаанаас үүдэн дөрвөн гүүрэн гарцын ажлыг хойшлуулж, хоёрыг нь барихаар болжээ. А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolor:
ажлыг гэдэг үгээ зөв бичээчээ
2013-07-24