Үс нь сэнсэнд орооцолджээ

img

Дуучин Беойнси санаандгүй байдлаасаа болоод тоглолтынхоо үеэр үсээ сэнсэнд орооцолдуулжээ. Өөрийнхөө тоглолтод хүрэлцэн ирсэн фэнүүддээ баярласанаа илэрхийлэн тайзнаас буун дуулж байхдаа үзэгчдийг сэрүүцүүлж байсан сэнсэнд үс нь орооцолджээ. Гайхмаар нь дуучин бүсгүй үсийг нь сэнс татаж байсан ч дуугаа маш чадварлагаар дуулж байжээ. Түүний үсийг хамгаалагч нар хоёр минутын турш оролдсоны эцэст салгаж авчээ.   Харин тоглолт дууссаны дараа Беойнси “Үнэхээр гутамшигтай байдалд орлоо. Надад ийм зүйл тохиолдоно гэж бодсонгүй. Дараа дараагийн тоглолтондоо энэ болгоныг сайн эргэцүүлэн бодох шаардлагатай юм байна” гэж хэвлэлийхэнд хэлжээ. Дуучны ойрын эх сурвалжийн мэдээлснээр тэрээр толгойгоо бариулж, бас үзэгчдийнхээ өмнө эвгүй байдалд орсондоо болоод уйлж байсан гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mergejilten:
undur ergelttei sens bsan bol yun gutamshigtai bdald oroh amia aldah bdald ochih bsan,.., hn aztai
2013-07-24