"Мах" бондыг Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээс хасав

img

  “Буян”ХК-ийн нийт гаргасан 77116 ширхэг хувьцааны 49.2 хувийг эзэмшигчид бусад жижиг хувьцаа эзэмшигчдээсээ нэг бүрийг нь 200 төгрөгөөс доошгүй байхаар, “Шимтлэг”ХК-аас гаргасан 36195 ширхэг хувьцааны 73.69 хувийг эзэмшдэг нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчид жижиг хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа үнэт цаасыг нэг бүрийг нь 1000-аас доошгүй үнээр худалдан авах тендер санал гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооноос өчигдөр зөвшөөрчээ. Тус тендер санал нь 60 хоногийн хугацаанд хүчинтэй байх аж.   Түүнчлэн жилийн 16.2 хувийн хүүтэй, нэг бүр нь 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй 439954 ширхэг хувьцаатай “Мах” бондын үндсэн болон хүүгийн төлбөр дууссан байна. Иймээс Санхүүгийн зохицуулах хороо тус бондыг Монголын Хөрөнгийн биржийн бүртгэлээс хасч, үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна. А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ