
Улсын Дээд шүүх энэ сарын 8-ны өдрөөс өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн бүртгэлийг хийж эхэлсэн.Гэтэл одоогийн байдлаар тун цөөхөн өмгөөлөгч шүүхэд төлөөлөх эрхээ бүртгүүлээд байна.
Иймээс Улсын Дээд шүүхээс Монголын Өмгөөлөгчдийн холбоонд хандаж “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан иргэн хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлэх бөгөөд өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлэх хүртэлх хугацаанд түүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчинтэй байна” гэж заасны дагуу хугацаанд нь багтаан өмгөөлөгчдийг дээрх бүртгэлд бүртгүүлэх талаар арга хэмжээ авахыг хүсч албан бичиг хүргүүлжээ.
Хуульчдын нэгдсэн бүртгэлд тавдугаар сарын 6-ны өдөр эхний өмгөөлөгчид бүртгүүлсэн бөгөөд тэдгээрийн шүүхэд төлөөлөх эрхээ бүртгүүлэх 90 хоногийн хугацаа 8 дугаар сарын 6-ны өдрөөр дуусгавар болж байгаа бөгөөд өмгөөлөгчид шүүхэд төлөөлөх эрхийн бүртгэлд яаралтай хамрагдахыг холбогдох албаныхан сануулж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ