Улаанбаатарт 25 хэм дулаан байна

img

Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.

Малчид, ард иргэдийн анхааралд өнөөдөр нутгийн төв хэсгээр усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн ихэнх нутаг, говийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар 30-35, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ