Өсвөрийн Азийн аварга шалгарах тэмцээн өнөөдөр эхэлнэ

img

Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. Манай улсад анх удаа болж байгаа Ази тивийн чөлөөт бөхийн хөвгүүдийн XV, охидын XII, сонгомол барилдааны 14 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн өдрийн турш "Буянт Ухаа” спортын цогцолборт болно.
Тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Йемен, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 14 орны өсвөрийн бөхчүүд өрсөлдөх юм. Тэмцээнийг удирдахаар Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо буюу ФИЛА-гаас дэд ерөнхийлөгч Томиаки Фукуда, Товчооны гишүүн Наталья Ярыгина нар, техникийн зааварлагчаар Ким Ик-Жонг, Сайто нар иржээ. Дашрамд дурдахад, энэхүү тэмцээний бэлгэ тэмдгээр говийн нэн ховор амьтан мазаалайг сонгосон байна.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ