Х.Цагаанбаатар аваргын кимоно хоёр сая найман зуун мянган төгрөгөөр зарагджээ
Тархины хорт хавдартай бяцхан охин Б.Тананд туслах санаачилгыг олимпийн аварга Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар нар гаргасан.
Энэ дагуу тэд өөрсдийн олимп, дэлхийн аваргад оролцохоос бусад тэмцээн уралдаанд өмсдөг байсан кимоногоо дуудлага худалдаагаар зарсан билээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн дуудлага худалдаанд оруулсан аваргуудын кимоно нийлээд зургаан сая төгрөгт хүрчээ.
Тодруулбал олимпийн аварга Н.Түвшинбаярын кимоно гурван сая 200 мянган төгрөг, Х.Цагаанбаатар аваргын кимоно хоёр сая найман зуун мянган төгрөгөөр үнэлэгджээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ