298 мянга 659 иргэн бүртгүүлжээ

img

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдахаар улсын хэмжээнд 298 мянга 659 хүн бүртгүүлсэн байна. Уг хуульд хамрагдах хүсэлтэй иргэд  ирэх сарын нэгнийг хүртэл Дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлэх юм. Үүнтэй холбоотойгоор  тус байгууллагаар үйлчлүүлэх иргэдийн тоо эрс өсч, ачаалал нэмэгдсэн байна. Тодруулбал, дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтэст ойролцоогоор нэг өдөрт 300-600 гаруй хүнд үйлчилж байгаа аж.

Хуульд хамрагдах хүсэлтэй иргэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, ажилласан хугацааг нь тооцох баримтгүй болсон иргэний ажилласан хугацааг шүүхээс тогтоосон бол уг шүүхийн шийдвэр, өргөдөл зэрэг бичиг баримтыг бүрдүүлж очих ажээ.

Энэхүү хуулийн зорилт нь өөрөөс  үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулахад чиглэгдэж  байгаа юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ЭНД НЭГ ЗҮЙЛ Л ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА. ХУУЧИН СОЦИАЛИЗМЫН ҮЕД НЭГ Ч ИРГЭН ХӨДӨЛМӨРӨӨС ЗАЙЛСХИИЙЖ БОЛДОГГҮЙ СУРАЛЦАХ ЭРХ НЬ БҮРЭН ОЛГОГДСОН БАЙДАГ БАЙСАН. ХАРИН АРДЧИЛАЛ ГАРЧ НИЙГЭМД ЭМХ ЗАМБАРААГҮЙ БОЛСНООР ИРГЭД ХОХИРСОН БАЙТАЛ ОДОО ЯНЗ БҮРИЙН ЦААС ЦУГЛУУЛЖ УРТ ДАРААЛАЛ ҮҮСГЭЖ ӨЧНӨӨН МЯНГААР НЬ МӨНГӨ ТӨЛҮҮЛЧИХЭЭД ХЭДЭН ТӨГРӨГНИЙ ТЭТГЭВЭР ХЭЗЭЭ ОЛГОХ НЬ ОЙЛГОМЖГҮЙ Л БН. 60 70 ОНУУДАД МАСС ТӨРӨЛТ БАЙСАН ШҮҮ. ИРГЭН БҮР ТЭТГЭВЭР АВАХ ЭРХТЭЙ Л БАЙМААР ЮМ. БИД ЯМАР ӨВ ЗАЛГАМЖЛААД АЖИЛ ХИЙХГҮЙ БАЙСАН БИШ. ОДООНЫ ЭНЭ ГЭНЭТ БАЯЖИГСАД Л ТӨРИЙН ӨМЧИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ ӨМЧИЛЖ АВЧИХААД БИД ГУДАМЖИНД ГАРСАН ШҮҮ ДЭЭ_ АРД ТҮМЭН МАРТАХГҮЙ ШҮҮ
2013-07-25