Шалган нэвтрүүлэх товчоонуудад давхар хяналт тавьж байна

img

Малын шүлхий, боомт өвчин гарсантай холбоотойгоор хэд хэдэн аймгуудад хөл хорио тогтоогоод байна.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран шалган нэвтрүүлэх товчоодод шалгалт хийж, давхар хяналт тавьж эхэлжээ.

Тодруулбал, дээрх байгууллагуудаас нэгдсэн шалгалтын багийнхан "Эмээлт", "Цайз трейд" түүхий эдийн захууд болон Баянзүрхийн товчоо, "22-ын товчоо", Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх, Биокомбинатын шалган бүртгэх товчоонд ажиллаж байгаа аж. Тэд орон нутгаас нийслэл рүү орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж байгаа гэнэ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ