Ш.Батхүүг хилээр гарахыг хоригложээ
“Жаст” группийн захирал Ш.Батхүүг “Хадгаламж” банкны санхүү доголдож, хөрөнгө нь дутагдсан гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагад шалгуулахаар банкны эрх хүлээн авагч прокурорт хүсэлт гаргажээ.
Үүний дагуу УМБГ-т хэргийг шалгахаар болсон ч Нийслэлийн прокурорын газраас Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхнээр мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоосон гэнэ. Улмаар Ш.Батхүүг хилээр гарахыг хориглосон тогтоолыг нь танилцуулсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ