Согтуугаар жолоо баривал машиныг нь хураана

img

Белорусын Ерөнхийлөгч Александр Лукашенко согтуугаар авто машин барьсан тохиолдолд ногдуулах шийтгэлийг чангатгасан хуулийн төслийг баталж, гарын үсгээ зурж баталгаажууллаа. Шинэ хуулийн дагуу согтуу жолооч нарт их хэмжээний торгууль ногдуулах буюу гурвaн жил хүртэл эрхийг нь хасахаар болжээ.

Торгуулийн хэмжээ өмнөхөөс гурав дахин нэмэгдэж, 5-10 сая рубль болжээ. Хэрэв жилийн хугацаанд дахин согтуугаар жолоо баривал машиныг нь хурааж улсын орлого болгох гэнэ. Харин хулгайн машины хувьд энэ хууль үйлчлэхгүй байх хуулийн зохицуулалт хийжээ. Белорусын нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол аль улсын иргэн байсан уг хуулийн дагуу шийтгэл ногдуулах аж. Энэ хуулийг наймдугаар сарын 1-нээс мөрдөхөөр болсон байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол морь:
Манайд гонж хэрэгжих хууль. Яагаад гэвэл машинтай хүн үлдэхгүй байх
2013-07-25
zochin:
delhiid uldej bgaa tsuun heden daranguilagchiin huuliig huulaad hereglene gedeg butehgui baihaa. gehdee 2dohoo sogtuu barigdval mashiniig huraah ni zuv shuu
2013-07-25
......:
Монголдоо хэрэгжуулмээр хууль байна. Дарга нараа.
2013-07-25
tegey:
MANAIH shuud orchuulaad 1 nees bas murdue. manai ih hurald yamar huuli sanaachlaad bolovsruulaad batluulchih chadvartai amitan yamar baih bish. Knopnii heden luivarchid l baidag bizdeee
2013-07-25
Olya:
МАНАЙ УЛСАД Л ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ БАЙНА ДАА ТЭМҮҮЖИН САЙД АНХААРЧ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ ЁСТОЙ ЗӨВ ХУУЛЬ ГАРГАСАН БАЙНА ЯМАР МУНДАГ ХҮН БЭ
2013-07-25
batjargal:
temuujin saidaa mongold hurtel ene huulinaas copy hiigeech tegvel zam teevriin osol ers buurna daa
2013-07-25