
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж, Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний төвийн захирал С.Чойноров болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан хоёр байгууллагын удирдлага гадаадаас авч буй ажиллах хүчний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хамаарах асуудлаар санал солилцсон байна.
Энэ үеэрээ тэд зарим тодорхой асуудал дээр хамтран ажиллахаар тохиролцжээ. Тухайлбал Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийнхөн цаашид иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад хүнд суртал, хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, ажиллах хүчийг тэнцвэртэй хуваарилах, тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд боломж олгох чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тогтсон байна.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ