Уурхайн нүхэнд унаж, амиа алджээ

img

БНХАУ-ын иргэн уурхайн нүхэнд унаж амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн ням гарагт Төв аймгийн Жаргалант сумын нутагт БНХАУ-ын иргэн 40 настай эрэгтэй Г.З-нь 150 метрийн гүн уурхайн нүхэнд унаж нас баржээ. Түүнийг нүхэнд унахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллага үзэж байгаа аж.

Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ