МАН-ын гишүүд Хойд Солонгосыг зорьлоо
МАН-ын төлөөлөгчид болох УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Энхболд ахалж, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар өнөөдөр Хойд Солонгосыг зорьжээ.
Учир нь тэд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа нь энэ аж. Тэд энэ сарын 27-нд БНАСАУ-ын нам, төрөөс зохион байгуулж буй түүхэн үйл явдлын 60 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох юм байна. Энэ үеэр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын удирдлагатай уулзаж, хоёр намын хамтын ажиллагааны асуудлыг ярилцах ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ