БНСУ-ын шинжээчдийн багийнхныг хүлээн авч уулзлаа

img

  Гамшгийн үеийн  эрсдэлийг бууруулах асуудлаар Монгол Улсын Засгийн газартай харилцан туршлага судлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагын ахлах зөвлөх Ким Хак Су тэргүүтэй шинжээчдийн баг энэ сарын 24-25-ны өдрүүдэд манай улсад ажиллаж  МХЕГ, ОБЕГ, ЭМЯ, БХБЯ, Нийслэлийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм.   Шинжээчдийн багийнхан МХЕГ-ын удирдлагуудтай уулзах үеэр МХЕГ-ын бүтэц, зохион байгуулалт, хяналтын тогтолцооны талаар болон Гамшгийн үеийн эрсдлийг бууруулахад ямар чиг, үүрэгтэйгээр оролцдог, мөн гамшгийн үеийн эрсдлийг бууруулахад учирч буй  бэрхшээлүүд, эрчимжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс зэрэг асуудлаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ