Тони Паркер сүй тавина
NBA-ын Сан Антинно Спөрс багийн тоглогч Тони Паркер найз бүсгүйдээ 21 кратын алманзан бөгж бэлэглэн гэрлэх санал тавих гэж буй тухай “Холливуд Гате” сонин мэдээллээ. Тони Паркер өнгөрсөн дөрөвдүгээр сараас Францын “Channel” телевизийн хөтлөгч, загвар өмсөгч 31 настай Алакси Франсинетэй үерхэж байгаа билээ. Алакси Франсине 2004 онд Европын гоо бүсгүй титэмийг хүртэж байжээ.
Тамирчин залуугийн ойрын эх сурвалж сүй тавих ёслол энэ сарын 29-нд Нью Иоркт байрладаг тансаг зэрэглэлийн “Хилтон” зочид буудалд болно гэдгийг баталжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ