Явуулын хяналт, үзлэг хийх 11 автомашиныг хүлээлгэн өглөө
Зам тээврийн яамны харъяа Автотээврийн үндэсний төв нь улсын хэмжээнд автотээврийн хэрэгсэлд техникийн үзлэг хийх ажлыг эрхэлдэг. Тэгвэл тэд өнөөдөр алслагдсан аймаг, сум суурин газарт тээврийн хэрэгслийн явуулын техникийн хяналтын үзлэг хийх 11 ширхэг автомашин, иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
.
Эдгээр машинуудыг 2013 оны Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан байна. Эхний ээжлинд бартаа саад ихтэй Архангайй, Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төвю, Дархан, Орхон аймгуудад эдгээр автомашинуудыг олгож байгаа юм.
.
Автотээврийн үзлэг хийх эдгээр тоноглогдсон хэрэгсэл нь иргэдийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг нягтлан шалгаж, замын хөдөлгөөнд сэтгэл амар явах таатай нөхцлийг бүрдүүлэх болно хэмээн үзэж байгаа аж.
.

.
-Эдгээр авто машинуудыг хаанаас, хэдэн төгрөгөөр оруулж ирсэн бэ?
-Автомашинуудыг ОХУ-д захиалж авчирсан. Доторх тоног төхөөрөмжийг Солонгос улсад хийлгэсэн. Нэг машинд нийтдээ 40 орчим сая төгрөгний зардал гарсан. Энэ мөнгийг 2013 оны улсын төсвөөс гаргасан. Эдгээр автомашинууд тухайн аймгийнхаа бүх сумдаар явж, хяналт үзлэг, оношилгоо хийнэ. Аймгууд дундажаар 20 сумтай. Тэдгээр сумдад хүрч үйлчлэнэ.
.
-Тэгэхээр оношилгоонд орсон автомашинд газар дээр нь гурвалжин наалтыг нь олгоно гэсэн үг үү?
-Тийм. Тухайн автомашины мэдээлэл манай байгууллага дээр шууд ирнэ. Тийм учраас газар дээр нь наалыг олгох болно. Нэг машин нийтдээ 10 жил ашигладах бололцоотой.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ