Зохиолчийн хөрөг мөнгөн тэмдэгтэд мөнхөрнө

img

  Английн зохиолч, эмэгтэй Жейн Остины хөрөг 10 фунт стерлинг дээр хэвлэгдэхээр болжээ.  Зохиолчийн хөрөг одоо байгаа Чарльз Дарвины оронд 2017 онд “заларна”. Үүнээс өмнө нийгмийн шинэчлэлийн төлөө зүтгэгч Элизабет Фрайгийн хөрөг ерөнхий сайд асан Уинстоны оронд таван фунт дээр хэвлэгдэнэ гэж зарласан ч  олон нийтийн хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан аж.

Английн банкны шинэ дарга Марк Карни эмэгтэйчүүдийн хөргийг мөнгөн тэмдэгт дээр хэвлэх асуудлыг гаргаж тавиад байгаа юм.

Жейн Остин (1775 - 1817) Британийн хамгийн нэрд гарсан зохиолчийн нэг. Анхны роман нь 1811 онд хэвлэгдсэн. Тэрбээр мөнгөн тэмдэгтэд мөнхөрч байгаа анхны зохиолч биш юм. Түүнээс өмнө фунт стерлингэд Чарльз Диккенс, Уильям Шекспир нарын зураг10, 20 фунт дээр хэвлэгдэж байв.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ