Наалддаг шивээсээр гангарах болжээ
2013 онд дэлгэцнээ гарсан “Ted” баавгай киноны гол дүрийн баатар Токиод нэлээдгүй алдаршиж эхэлсэн байна. Охидууд “Ted” баавгайны дүрстэй наалддаг шивээсийг гуяан дээрээ нааж киноны сурталчилгааг хийх болжээ. Сүүлийн үеийн технологиор гаргаж авсан наалддаг шивээс интернэт ертөнцөөр эрэлттэй бүтээгдэхүүн болсон байна. “Ted”-ийн дүрстэй шивээсийг хийлгэсэн хамгийн багадаа гэхэд 1000 гаруй охин Токиогийн гудамжаар явж байгаа хэмээн “The Huffington Post UK” сайт мэдээллэсэн байна.
Энэхүү шивээс нь усанд тэсвэртэй бөгөөд 24 цагийн турш өнгө, чанараа алддаггүй учир охид бүсгүйчүүдэд ихээхэн таалагдаж байгаа аж. Иймдээ ч наалддаг шивээс охидын нэг гоёо болох гол шалтгаан болж байгаа гэжээ. Японд “Ted” баавгайн дүрснээс гадна янз бүрийн дүрс, тэр ч байтугай хайртай дуучныхаа дүр зургийг гуяан дээрээ наалгах нь ихэссэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ