Содон барилгууд

img

  Хотын “Шүхэр” Испанийн Севиль. Метрополь Парасоль бол дэлхийн хамгийн том модон барилга юм. Энкарнасьон хотын  эрх баригчид энд газар доор гарааштай шинэ зах нээхээр төлөвлөж барилгын ажил эхлэхэд хуучны барилгын суурь гарсан тул даруй зогсоожээ. Харин одоо Севиль хотын төвд Германы архитектор Юрген Майерын зургаар дэлхийд хосгүй “шүхэр” баригдсан юм. Одоо тус талбайн дор археологийн музей, дээр нь таны харж  байгаа энэхүү байгууламж байдаг. . “Гажиг” барилга Польшийн  амралт, сувиллын Сопот тосгон. Энэхүү “гажиг” барилгын 110 жилийн ойг саяхан тэмдэглэжээ. Нэгэн спортын бэлгэдэл Ширээний теннис шиг дэлгэрсэн спорт Хятадад ховор. Тиймээс ч архитекторуудын анхаарлаас холдсонгүй. Теннисний ракет шиг хэлбэртэй барилга удахгүй Хятадын Хуайнань хотод баригдах юм.  . Хамгийн олон цонхтой барилга Японы архитекторч Сако Кэйтиро хамгийн олон цонхтой ер бусын барилгын “эзэн” юм. Түүний зургаар Хятадын Циньхуа хотод баригдсан энэ есөн давхарт 1000 гаруй цонх байдаг аж. . Хамгийн өндөр зочид буудал Хонконгт саяхан 490 метр өндөртэй “Ritz-Carlton”буудал ашиглалтад оржээ.Буудлын 312 өрөө 102-118 давхарт байрладаг.  Асар өндөрт байрлах буудал тэр болгон бүх үйлчлүүлэгчийн сэтгэлд таалагддаггүй ч газар  байхгүй тул өөр сонголт байхгүй гэсэн ганцхан хариутай аж. Д.Од  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ